ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 89 тоот захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ахалж, гишүүдэд Сангийн сайд Б.Жавхлан, Хуул зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Э.Болормаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарын төлөөллүүд багтаж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн анхны хурал энэ сарын 15-ны өдөр цахимаар болсон бөгөөд хурлаар хуулийн төслийн суурь үзэл баримтлалыг гаргахаар шийдвэрлэлээ.