ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫНХАН ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАЛАА

ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫНХАН ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар геологи, эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Эрээн чулуу ХК-ийн геологич С.Энхжаргал, Ц.Нарангэрэл, Амодисковер ХХК-ийн зөвлөх Ж.Сэнгээ, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Сэрсмаа, С.Хишигсүрэн, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат, Монкаротаж ХХК-ийн захирал Н.Зоригтбаатар нарыг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнаж хөдөлмөрийг нь үнэллээ. Шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал гардуулж, баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.