7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

2022 оны 1 дүгээр сарын 7-оос 13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нийт оны эхнээс 232.1 мян.тн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мян.тн зэсийн баяжмал экспортлов.

Төв банк энэ сарын 13-ны өдрийн байдлаар 946.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 16.2 хувиар буурчээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.  

Улсын хэмжээнд 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 138,026 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,855 тн, АИ-92 автобензин 38,096 тн, ДТ 82,548 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 65, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73,309 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.