![“МЭЗЧ-2022”, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ СЭДЭВТ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2022/03/viber_image_2022-03-21_10-53-27-828.jpg)
“МЭЗЧ-2022”, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ СЭДЭВТ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн суурийг тэлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг өнгөрөгч онд баталж, энэ хүрээнд хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Жил бүр зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган”-ы энэ удаагийн уулзалтаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
Чуулганыг угтаж урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөх ба энэ сарын 24-нд Аж үйлдвэржилтийн сэргэлт сэдэвт хэлэлцүүлэг явагдана. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд манай улс юунд зорьж байгаа, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлж, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээнд ярилцах юм.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2022/03/viber_image_2022-03-21_10-53-27-828.jpg)
Эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны 4-р сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулна.