САЛБАРЫН ХЯНАЛТЫН АЛБАН ХААГЧИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын хүрээнд улсын ахлах байцаагчдад “Хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан (shilenkhyanalt.gov.mn) порталыг ашиглах зааварчилгаа өгөх, арга зүйгээр хангах” нь сургалт 2024.05.30-ны өдөр боллоо.
Сургалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл тэргүүтэй улсын (ахлах) байцаагчид мөн нийслэл, орон нутгийн нийт 37 байцаагч хамрагдаж, туршлага судлав.