ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8.1.10 дахь заалт, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тоот тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн хуралдааныг үндэслэн ШУТИС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженечлэлийн тэнхим нь 2026 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
“Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг журам”-ын дагуу зэргийн сунгалтын сургалт 2026 оны 06 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд явагдаж 12 зөвлөх, 1 мэргэшсэн инженер 40 цагийн сургалтад хамрагдсан.
Зэрэг олгох сургалт 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдаж 3 зөвлөх, 13 мэргэшсэн зэрэг горилогч инженерүүд 80 цагийн сургалтад хамрагдлаа.
Сургалтын явц
Сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал гарын тосны газрын мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар, “Эм-Пи-Ай” Консалтантс ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “ИНЕГ”, “Тэлмэн ресурс” ХХК, “UB Мetan” ХХК, “Лекс ойл” ХХК-ийн инженер-техникийн ажилтнууд хичээл заалаа.
Энэ удаагийн сургалтын онцлог нь уламжлалт ба уламжлалт бус газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шинэ техник, технологи, инновацын шийдлээс гадна системийн динамик загварчлалын арга зүй, түүнийг газрын тосны салбар болон бусад салбарт ашигласан туршлага, хэрэглээний хандлага, хиймэл оюун ухааны дэвшилт, хэрэглээ, дарааллын онол, түүний хэрэглээний тухай хичээлийг инженер, техникийн ажилтнуудад орсон.
“Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг” өргөж, ёс зүй, зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээг 2026 оны 08 дугаар сарын 28 ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн хүндэтгэлийн танхимд гардан авлаа.