Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан China Rall Way Recources Group, Шинь Шинь ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Тус компани нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Улааны холимог металлын орд газарт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг. Шинь шинь ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт 144 тэрбум төгрөг байсан бол одоогийн байдлаар 347 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.
Далд уурхайн аргаар хүдэр олборлон баяжуулж хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэн БНХАУ-руу экспортлон гаргаж байгааг онцлоод, 2023 оны байдлаар 723.6 мян.тонн олборлолт, 728.8 мян.тонн баяжуулалт, 73.92 мян.тонн экспорт хийж, орон нутгийн төсөвт 58.7 тэрбум төгрөг бүхий татварыг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа.
Түүнчлэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчноо хамгаалах бодлого бариталж, орон нутгийн захиргаа, иргэдтэй хамтарч ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлэв.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй танилцаж, хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
#Аж_үйлдвэр_Эрдэс_баялгийн_яам