Увс аймагт Уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Зөвлөгөөний зорилго нь ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлтэй танилцах, Увс аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдийг урьж аймгийн бодлого шийдвэрээ таниулах, уул уурхайн компаниудад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах оршиж байгаа юм.
Зөвлөгөөнд УУХҮЯ, АМГТГ, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Германы ОУХАН-ийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруус бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Уул уурхайн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэвтрүүлэх нь” төсөл, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба” төслийн нэгжүүд, сумдын засаг дарга, харъяа хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд, ИНБ, нөхөрлөл, хувиараа ашигт малтмал олборлогчид, тусгай зөвшөөрөлтэй компаниудын төлөөлөл, бараа материал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр төрийн болон ТББ, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэл, уул уурхайн салбартай хэрхэн уялдаа хобоотой ажилладаг, хуулийн хэрэгжилт, олборлосон, борлуулсан ашигт малтмалын тоо хэмжээ, улсын төсөвт оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлыг түлхүү хөндөж байгаль дахь сөрөг нөлөөллийг бууруулах, уул уурхайн компаниуд, төрийн байгууллага, иргэдийн уялдааг сайжруулах, үнэн бодит мэдээллээр хангах зэргийг зайлшгүй ажил хэрэг болгох шаардлага тулгарч буйг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: "МВС НЬЮС"