• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Бусад /
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
Бусад 2020-08-17

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 9 дэд зорилт, 33 арга хэмжээг тусгажээ. Дэд зорилтод, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь судалж, яамнаас бодлогын чиглэлд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.

Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүдийг хөдөлгөнө

Ирэх 4 жилд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо судалгаа нь хийгдсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдэх боломжтой төслүүдийг Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан байна. Мөн нэмүү өртөг шингэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, металл авалтыг хэвийн хэмжээнд хадгалахад баяжуулах үйлдвэрт нэвтрүүлж буй өргөтгөл шинэчлэлтийн ажил чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж байгаа бол өргөтгөл шинэчлэлийн дараа 35 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Уг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн гурван жилд Эрдэнэт үйлдвэр 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилдаа зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилт 20 жилээр нэмэгдэж, 60 жилийн нөөцтэй гэсэн баталгааг өгч байна.

Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч, олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга ядуурч буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд одооноос бэлтгэл хангахаас аргагүй асуудал юм. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхамууд хийж, 2031 он болтол ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор ил уурхай, баяжуулах фабрикийн шинэчлэлд салбар яамны зүгээс бодлогоор дэмжин, анхаарч ажиллаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн далд уурхай, Асгатын мөнгөний орд, Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа, Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн мөнгөн урсгалаас монголын эдийн засаг хамаардаг гэхэд хилсдэхгүй. COVID-19 цар тахлаас хамаарч манай улс хоёрдугаар сараас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд тээвэрлэх журам гаргасан. Үүнээс үүдэж, эдийн засагт оруулахаар төлөвлөсөн экспорт 50 гаруй хувиар буураад байна. Харин Засгийн газар зэсийн экспортыг бодлогоор дэмжсэний дүнд Эрдэнэт үйлдвэр 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсрууллаа. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн байна” гэдгийг салбарын сайд тодотгов. Мөн “Уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авах, ямар ч шилдэг технологийг нэвтрүүлж, нутагшуулж болно.Тиймээс үе үеийн уурхайчид бэлтгэгдэн гардаг Эрдэнэтийн үйлдвэр хөгжих ирээдүй, итгэл төрж байна” гэдгийг үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үеэрээ хэлсэн юм.

Уурхайн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг. Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хольж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа” гэв. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар зэсээс гадна мөнгө гаргаж авах боломжтой. Мөн бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олох боломжтойг үйлдвэрийн захирлууд хэлж байлаа.

Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараа нь “Бэрэн металл” төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай танилцсан.

Манай улс ган, төмөрлөгийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээний 80 хувь буюу 300-аад мянган тонныг өмнөд хөршөөсөө импортолдог. Энэхүү импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг “Бэрэн металл” компанийхан салбарын сайдад дуулгасан юм. Манай улс жилд 8.4 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргадаг. Энэ нь, дунджаар 4 сая.т ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ юм. Мөн 36.5 сая т  коксжих нүүрсийг Хятад болон олон улсын зах зээлд борлуулж байна. Улмаар хятадууд үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд эргээд монголд нийлүүлж байгаа нь их алдагдал хүлээдгийг үйлдвэрийн инженерүүд учирласан. Мөн тус үйлдвэрийнхний зүгээс Баргилтын уурхайгаас хүдэр нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахыг хүслээ.

Өмнөх бичлэгМонгол Улс, ИБУИНВУ-ын харилцаа, хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин хөгжинөДараагийн бичлэгУУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ.

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ