“ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ШАТ ЭХЭЛЛЭЭ.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын нийт 5 оролцогчийн ирүүлсэн санал, баримт бичгийг холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчийг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчид хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцох Урилгыг албан ёсоор хүргүүлээд байна.
Хоёр дахь шатанд оролцогчдын төсөл хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн нөхцөл, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа болон төслийн эдийн засаг, нийгмийн үр өгөөж зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, хамгийн сайн нөхцөл, үр өгөөж бүхий саналыг сонгон шалгаруулна.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төсөл нь Монгол Улсын гангийн дотоодын хэрэгцээг хангах, импортыг бууруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.
